
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-10-22 10:37:27
Туул голын усны чанарын 2020 оны 9 дүгээр сарын төлөв байдал
1. Туул голын усны чанар
9 дүгээр сарын 2- 3-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг, мөн Туул голын цутгал Улиастай, Сэлбэ, Дунд голын хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж хотоос дээш хэсэгт 50- 65 мкСи/см-т хэлбэлзэж, хот орчимд 60- 110 мкСи/см байсан нь өмнөх сараас багассан ба харин хотоос доош хэсэгт өмнөх сараас бага зэрэг ихсэж, 110- 130 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Туул голын дагууд усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанар сайн, голын ус маш цэвэр байсан ба түүнчлэн Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт ч мөн адил голын усанд их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт өмнөх сарын адил ажиглагдаагүй байна. Туул голын Сонгиноос Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 7.09- 8.39 мгО/л буюу хэвийн түвшинд байсан ба харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2.9- 4.8 мгО/л-т хэлбэлзэж /2 дугаар зураг/, Сонгино дээд, доод, Шинэ гүүр, Хаданхясаа цэгийн орчим усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас бага зэрэг давж, бусад үзүүлэлтээр агууламж ХА-аас давсан тохиолдол илрээгүй байна. Энэ үед Туул голын цутгал Улиастай голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар сайн, цэвэр байсан бол Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азот /NО2/-ын 0.050 мгN/л буюу ХА-д хүрсэн ба Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын агууламж 1.12 мгN/л буюу ХА-аас 2 дахин давсан бохирдол илэрчээ.
Туул голын усны шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Хяналтын цэг / Үзүүлэлт |
О2, мг/л |
БХХ5,мг/л |
NH4, мг/л |
NО2, мг/л |
NО3, мг/л |
Рэрд, мг/л |
Усны чанарын стандарт дахь /ХА/ |
6< |
3 |
0.5 |
0.02 |
9.0 |
0.1 |
Туул- Уубулан |
9.37 |
2.3 |
0.07 |
0.003 |
0.14 |
0.005 |
Туул- Зайсан |
8.23 |
1.6 |
0.20 |
0.004 |
0.32 |
0.022 |
Туул- Сонгино доод |
8.39 |
4.8 |
0.42 |
0.004 |
0.57 |
0.017 |
Туул- Алтанбулаг |
7.09 |
2.9 |
0.46 |
0.005 |
1.21 |
0.035 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын дүнг усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2020 оны 9 дүгээр сарын 3-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа цэгүүдээс авсан 6 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3, мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.70 |
340 |
795 |
1031 |
|
|
|
59.0 |
Гарах |
7.02 |
115 |
326 |
234 |
17.67 |
0.017 |
0.16 |
||
Нисэхийн ЦБ |
Орох |
5.85 |
1920 |
1475 |
675 |
|
|
|
88.6 |
Гарах |
6.91 |
542 |
168 |
131 |
18.24 |
0.014 |
0.92 |
||
Био орон сууц ЦБ |
Орох |
6.57 |
162 |
368 |
703 |
|
|
|
90.0 |
Гарах |
7.09 |
24.0 |
36.5 |
65.6 |
16.78 |
0.034 |
1.64 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 59%- 90%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 59% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.2- 16 дахин, Нисэхийн ЦБ 88.6% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.3- 18 дахин давж, Био орон сууц ЦБ 90% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж тус тус ЗДХ-ээс 1.2- 3 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт, Туул голын усанд 2020 оны 9 дүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд өмнөх сараас багасаж ба хотоос доош хэсэгт ихэссэн байна.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа /Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд болон доош/ хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усан дахь бохирдол их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол өмнөх сарын адил ажиглагдаагүй бөгөөд зөвхөн Сонгино дээд, доод, Шинэ гүүр, Хаданхясаа цэгийн орчим голын усанд бага зэргийн органик бохирдол илэрч, бусад үзүүлэлтүүдээр бохирдолгүй байлаа. Энэ үед Туул голын цутгал Улиастай голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар сайн, голын ус цэвэр байсан бол Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол стандартад хүрч, Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол илэрсэн байна.
9 дүгээр сард Туул голын усны урсац сайн, усны түвшин олон жилийн дундаж орчимд байсан нь голын усны чанарт нөлөөлж, Улаанбаатар хотоос доош буюу бохирдол ихтэй хэсгийн усны чанар харьцангуй сайн, бохирдлын түвшин бага хэвээр байлаа.
Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 59%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 89%, Био орон сууцны ЦБ 90%-тай цэвэршүүлсэн хаягдал усыг Туул голд нийлүүлж байлаа.
Я.Эрдэнэбаяр, Усны чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2021/02/24



6 м/с


Шинэ мэдээ

